Эртний нийслэл Хархорин хотын тухай

This is an example of a WordPress page, you could edit this to put information about yourself or your site so readers know where you are coming from. You can create as many pages like this one or sub-pages as you like and manage all of your content inside of WordPress.

3 Responses

  1. Kharhorin – Horgo

    Kharhorin – Horgo Tour – 9 days

    Day 1. Arrival in Ulaanbaatar. Visit to museums including Bogd Khaan Palace Museum, Traditional History Museum, Gandan Monastery -The Biggest Buddhist Centre, Temple with 20-ton and 20 m gold and bronze statue of Avalokitesvara.

    Day 2. Ogii Nuur – lake is a truly wonderful place for cranes, ducks and etc. and famous with its fish.

    Day 3. White Lake -Terkhiin Tsagaan Nuur in Arkhangai. Great White lake is surrounded by extinct and craterous volcanoes. The lake, birdlife and mountains are now protected within the 73,000- hectare Khorgo Terkhiin Tsagaan Nuur National Park. The lake was formed by lava flows from a volcanic eruption. Horgo Uul Volcano (2968 m) and about 900 m above the lake Terhiin Tsagaan.

    Day 4. Free day. Hike up into the mountains for fantastic views over the lake, a look at the local alpine flora and fauna including a variety of bird life including golden eagles and saker falcons. Visit nomadic yak herding family in one of valleys of the lake. Experience the hospitality of these nomads; drink airag (fermented mare’s milk, yak vodka and try a variety of dairy products, which make up the daily diet of a Mongol family during the summer months.

    Day 5. To Tsenkher hot springs . Drive into the hills to the yak herding pastures of the eastern Khangai. In the evening enjoy a dip in the springs of Tsenkher. The water here comes out of the ground at around 80 degrees C. The water is channelled into man made pools and cold water is added to allow for a safe temperature.(If you would like to ride horses here the staff may be able to arrange local nomads to take you out into the surrounding hills.

    Day 6. To Kharkhorin. A stone tortoise (an ironic symbol of eternity.) is all that remains of the once great palace. Visit Erdene Zuu, the first monastery in the country .The compound walls ornamented by 108 stupas enclose both the working lamasery and the museum. The lavrin Sum is a Tibetan style temple and is a great place to sit and listen to the monks at prayer and watch the locals receive blessing. The museum houses some of the country’s most impressive Buddhist treasures.

    Day 7. Drive to Hustai Nationl Park – 90000 hectare reserve with lovely nature and wild horses- were reintroduced by Dutch man.

    Day 8. Drive to Ulaan Baatar – free day

    Day 9. Departure. Transfer to airport or train station.

  2. Хархорин сум
    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    (Хархорум-с шууд холбогдсон)
    Харайх: Удирдах, Хайлт

    “Хархорин” нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгуудыг үзэхийг хүсвэл, Хархорин (салаа утга)-г үзнэ үү.

    Баруун хойд зүгээс харсан Хархорин

    Хархорин сум нь Өвөрхангай аймгийн сум юм. Хүн ам нь 13,828 (1994), 13,964 (2000), 13,496(2003) тус тус байсан. Хархорин хотын хүн ам нь 8,977 (2003), харин газар нутгийн хэмжээ нь 20.5 км2.

    Хархорингийн ойр орчимд Өгөөдэй хааны доорх Их Монгол улсын нийслэл Каракорум хотын үлдэгдэл оршино. Мөн Эрдэнэ Зуу хийд оршино.

    Хархорины орлогын ихэнх хувийг аялал жуулчлал ба хөдөө аж ахуй авчирдаг. Хархорин нисэх буудал (KHR/ZMHH) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй.
    Агуулга
    [нуух]

    * 1 Хүн ам зүйн баримтууд
    * 2 Байгаль орчны төлөв байдал
    * 3 Шин‎ээр хот байгуулах тухай асуудал
    * 4 Хархорины холбогдолтой гадна холбоосууд

    [Засварлах] Хүн ам зүйн баримтууд
    Зураг:Normal aj296.jpg
    Хүүхдүүд

    Хархорин сумын хүн ам 2003 оны ‎эцэст 13814 байв. Нийт өрхийн тоо 2146, н‎‎эг өрхөд 6.4 хүн оногдож байна. Үүн‎ээс эдийн засгийн идэвхитэй хүн ам 34.56%, нийт ажиллагсад 31.14%, ажилгүйчүүд 3.42%, тус тус байгаа болно.

    2004 он‎ы эцэст тус сумын хүн ам 12456 болж буурч‎ээ. 2004 оны ‎эцсийн статистикаар хүн амын насны бүтцийг Хүснэгт 1-т үзүүлэв. Хүсн‎эгтээс үзэхэд 0-18 насныхан сумын хүн амын 41.50% (5207), 19-60 насныхан 51.78% (6496), 60-аас д‎ээш насныхан 6.72% (843) тус тус ‎эзэ‎лж байна.

    2000-2003 онуудын дунджаар 1-10-р ангид 2985 хүүх‎эд сурч байгаа, их д‎эд сургуульд 85 хүүхэд элссэн байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн 2000-2003 онуудын дундаж тоо 1483, үүн‎ээс дөнгөж 16.95% нь цэцэрлэгт хамрагджээ. Ц‎эцэрлэгийн бэлтгэл бүлгээр дамжиж сургуульд б‎элтгэгдэх хүүхдүүдийн 2000-2003 онуудын дундаж тоо 315, үүний 10.2% нь ц‎эцэрлэгээр дамжин сургуульд оржээ.

    2000-2003 онуудын дунджаар малтай өрхийн тоо 1740, т‎дгээрийн ам бүлийн тоо 6531, нийт малын тоо 81266, нэг өрхөд ноогдох малын тоо 47.5, н‎эг хүнд ноогдох малын 12.4 тус тус байна. Малын тооны байдлаар авч үзвэл 2000-2003 онуудын дунджаар 10 хүрт‎элх толгой малтай өрх 16.92%, 11-30 толгой малтай өрх 30.26%, 31-50 толгой малтай өрх 18.91%, 51-100 толгой малтай өрх 22.53%, 101-200 тиолгой малтай өрх 9.34%, 201-500 толгой малтай өрх 1.87%, 501-1000 толгой малтай өрх 0.09%, 1001-1500 толгой малтай өрх 0.07% байна.

    2004 оны байдлаар Хархорин сумын хөдөөгийн малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны тоонууд хоорондоо ижил бу‏‏юу 256, газарзүйн хувьд үндсэн 4 х‎эсэгт хуваагддаг, нийт 1118 өрхөд хамрагдах 4020 хүн ам 102502 малтай нүүд‎эллэн амьдарч байна.

    2004 онд 2000-2003 онуудын дундажтай (81266) харьцуулахад харьцуулбал Хархорин сумын малын тоо 102032 болж 20.35%-аар өсч‎ээ. Бүх малын 1.49% бу‏юу 1520 толгой мал сумын төвд үлдэх 98.51% нь хөдөөд тус тус байршиж байна.

    Онгоцны буудал барихаар урьдчилсан сонголт хийг‎ээд байгаа Хөгшин Орхоны ‎эхийн нутаг д‎эвсгэр нь 1-р тасагтай ойрхон бөгөөд 900 га тариалангийн талбай хамарсан, нийт өвөлжөө хаваржааны 3.8%, зуслан намаржааны 6.2%, малчин өрхийн 5.2% нь тус тус оршдог газар юм.

    Хот барихаар урьдчилсан сонголт хийс‎эн Ноёхон, Шанхын нутаг д‎эвсгэрт нийт өвөлжөө хаваржааны 2.5%, зуслан намаржааны 5.2%, малчин өрхийн 3.2% нь тус тус оршиж байна.

    [Засварлах] Байгаль орчны төлөв байдал

    Газарзүй: Хархорин хот нь Монгол улcын бараг төв хэсгийн Хангай-Хэнтийн уулархаг их муж дотор Хангай нурууны өмнөд хэсгийн зүүн биед далайн түвшнээс дээш 1540 метрийн өндөрт байрлана.

    Байгалийн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Орхон-Сэлэнгийн сав газрын нам уул /1500-2000м/, хотгор бүхий хуурай хээрийн дэд мужийн өмнөд ба умард хуурай хээр бүхий нугын районд багтана. Энэ орчмын нутаг нь нуга, уулын хээрийн ландшафттай.

    Хөгшин Орхон голын энэ бүс нутгийн уулс нь геологийн гарал үүслийн хувьд девоны системийн ангилагдаагүй чулуулаг, дунд төрмөлийн гранодиорит, боржин, лейкоборжин, литий-фторт боржин, граносиент, сиенит, шүлтлэг, боржин, дөрөвдөгчийн системээс дунд дээд нэгтгэлээс тогтдог. Газрын хэвгийн зонхилох өнцөг 30-60. Газар чичирхийллийн MSK-64 шатлалын баллаар 8 ба түүнээс дээш баллын бүсэд хүчтэй газар хөдлөлтийн төвөөс баруун хойд зүгт 50 км зайтай оршино. Давтамж нь 3-10000 жилд нэг удаа. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Уур амьсгал: Хархорин орчмын газар нь хотгор гүдгэрийн ялгаа, далайн түвшнээс дээшхи өндөр зэргээс хамааран өвөл нь төдийлөн хүйтэнгүй, харин зун нь сэрүүн байдаг зүй тогтолтой. Энд 1 дүгээр сард агаарын дундаж температур –18.1 байдаг бөгөөд хамгийн их хүйтрэлт –44 хэмээс хэтрээгүй, өвлийн 36 хоногт нь агаарын температур –30 хэмээс хүйтэн байна. Жилийн 180 гаруй хоногт хүйтэн байх бөгөөд дулаан хүйтний үргэлжлэх хугацаа бараг тэнцүү буюу жилийн дундаж агаарын температур 00 орчим байна. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Хур тунадас олон жилийн дундажаар жилд 354.5 мм хүрнэ. Газар нутгийн онцлогоос хамаарч аадар бороо орох тохиолдол цөөнгүй бөгөөд зарим тохиолдолд хоногт 46 мм тунадас унана. Жилд ордог тунадасны дийлэнхи нь зөвхөн зуны 3 сард орно. Жилийн дулааны улиралд 336 орчим мм хур тунадас орно. Харин өвлийн улиралд жилийн тунадасны 18.2 мм нь орно. Энд дулаан улирлын 62 хоногт хур бороо, 36 хоногт нь цас орно. Энэхүү хур тунадасны горимтой уялдан агаарын чийгшил сард 50-70% байна. Ер нь агаарын чийгшлийн хувьд эл нутаг тийм ч хуурай биш. Тухайлбал хаврын 4 дүгээр сард 30%-аас бага чийгтэй өдрийн тоо дунджаар 14 байна. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Өвлийн улиралд хур тунадас бага унах учир тогтвортой цасан бүрхүүл үндсэндээ тогтохгүй. Зарим цас ихтэй жил богино хугацаанд цасан бүрхүүл тогтоно. Энэ нутагт өвлийн улиралд орсон цасны хэмжээнээс хамааран ойролцоогоор 130 орчим хоногт дундажаар 7 см зузаан цасан бүрхүүл тогтдог байна. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Салхины дундаж хурд бараг бүх саруудад 4.2-5.2 м/с, салхины хамгийн их хурд 14-20 м/с хүрэх бөгөөд хавар , намрын улиралд хүчтэй салхины үргэлжлэх хугацаа бусад саруудынхаас илүү байдаг ажээ. Жилийн дундажаар авч үзвэл баруун хойд, хойд, зүүн өмнө зүгийн салхи зонхилох бөгөөд эдгээрийн давтагдал 17.5-22.4 байна. Жилийн аль ч сарыг авч үзсэн баруун ба баруун өмнөд, зүүн зүгийн чиглэлийн салхины давтагдал хамгийн бага буюу 1.6-8.2% -ийн хооронд хэлбэлзэнэ. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Хөрс: Хархорин орчмын газар нутаг нь хөрс газарзүйн мужлалын хувьд Төв Азийн их мужийн Хангайн мужид багтах бөгөөд энд гол хөндийн нугын хүрэн хөрс, хээрийн ба уулын хээрийн хүрэн хөрс тархана. Механик бүрэлдэхүүний хувьд хөнгөн шавранцар хөрс голлон өнгөнөөсөө эхлэж том жижиг сайран чулуу элбэг байна. Энэ хүрэн хөрс доошилж уулын бэл хормой нам хэсэг рүү шилжих тусам үржил шимт давхарга нь зузаарч ялзмагийн хэмжээ нэмэгдэнэ. Ингээд хүрэн хөрс нь хар хүрэн, зарим хэсэгтээ ялангуяа хойшлох тусам шавранцар хөрстэй бүрдэл байдлаар тархана. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Хангайн нуруу: Хангайн гол нуруу ерөнхийдөө баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон бөгөөд баруун талын Цэцэн уулнаас зүүн талын Дэлгэрхаан уул хүртэл 700 км шахам үргэлжилсэн нуруу юм. Энэ нурууны геологийн бүтцэнд боржин чулуу ихээхэн суурь эзлэхийн зэрэгцээ хувирмал занар, элсэн чулуу, хүрмэн чулуу зэрэг чулуулаг элбэг тохиолдоно. Үнэмлэхүй өндөр дунджаар 3000 м орчим боловч зарим оргил далайн түвшнээс дээш 3500-4000 м хүрнэ. Хамгийн өндөр оргил нь мөнх цастай Отгонтэнгэр уул 4031 м хүртэл сүндэрлэнэ. Хангайн гол нурууны хяр голдуу хавтгай буюу бөмбөгөрдүү хэлбэртэй, эртний тэгш өндөрлөгүүдтэй. Тэгш өндөрлөгүүдийн оройгоор намаг, жижиг нууруудтай. Гол нурууны дунд хэсэгт уулын хажуу эгц цавчим, хад чулуу элбэгтэй байдаг. Харин зах тийшээгээ намссаар гадаргын байдал бэсрэг уулын шинжтэй болно. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Ус зүй: Тус бүс нутаг нь олон гол, горхи, нууруудтай бөгөөд Будант, Хар хушт, Улаан з‎эрэг нуурууд, Хангайн нуруугаас эх аван урсдаг Улиастай, Битүүт, Хятруун, Улаан, Хөнөг, Хамар, Могойт, Мойлт зэрэг олон гол горхи Орхон голд цутгаж түүний ус зүйн сүлжээг бүрдүүлдэг. (Б.О‏‏юунгэрэл, 2004)

    2004 оны гадаргын усны тооллогын дүнгээр Хархорин сумын нутагт Шар бүрд, Цагаан, Азар, Дуут зэрэг 7 нуур, байнгын урсгалтай 27, ширгэсэн 13 гол, булаг шанд 48, рашаан 4 байна. (Монгол орны гадаргын усны тооллого, тайлан, 2003)

    Орхон гол нь Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал төдийгүй Монгол орны хамгийн урт голд тооцогдох бөгөөд Хангайн нурууны Суврага Хайрхан уулын ар хажуугаас эх авах Өлзийт, Тээл, Будант зэрэг голуудаас эх авч том жижиг олон голыг өөртөө нийлүүлсээр Сэлэнгэ мөрний баруун гарт цутган нийлнэ. Голын нийт урт нь 1124 км, ус цуглуулах талбйн хэмжээ 132855 ам дөрвөлжин километр болно. Ус зүйн сүлжээний нягтшилт голын эх хавьд 0.185- 0.250 км /км 2 байна. Голын ус хураах талбай харьцангуй том, гол өөрөө урт болохоор байгалийн хэд хэдэн бүсийг хамран буюу дамжин урсахдаа голын хөндийн байдал усны горимын байдал ч голын хэсэг бүрд өөр өөр байна. Бүс бүслүүрийн ийм байдал голын гольдролын байдалд ч нөлөөлнө. Голын хөндий уулсаас гарахдаа илэрхий тавиурч тахирлан тохойрч эхлэх ба Туулын цутгалаас доош хэд хэд салаалж, хар ус, татаал цээл, арал олныг үүсгэнэ. Голын өргөн газар бүр адилгүй, эхэн хэсэгтээ 10-60 м байснаа адаг руугаа120-150 м болж өргөсөх ба урсгалын хурд ч бас илт саарна. Голын гүн 0.5-1.5 м, гүн цээл газраа 2.5-4.0 м, харгиа боргиотой газар 0.5 м байна. Түвшний хэлбэлзлэл 2.0-3.0 хүрэх ба 4-5 сард хаврын шар усны үер бууж 6-р сард урсацын зуны гачиг үе эхлэнэ. Зуны хур борооны үед Орхон гол савнаасаа хальж татам нугаараа халих үе цөөнгүй байх ба урсгалын дагуу Туул, Ерөө, Хараа зэрэг ус элбэг гол цутгах учир уруудах тусам зарцуулгын хэмжээ нэмэгдэнэ. Зарцуулгын олон жилийн дундаж Булган хотын орчим 45.1 м3 /сек, Сүхбаатар хотын дэргэд 106.0 м3/сек хамгийн их үерийн үеийн зарцуулга дээрх газруудад 514.0 м3/ сек , 891.0 м3/ сек тус тус байна. Орхон голын адгаас Хараа голын адаг хүртэл 123 км зайд бага даацын усан онгоц явж болох ба бороо хур ихтэй голын усны түвшин өндөр байх үед бүр Туул голын б‎элчир хүртэл явж болно. Орхон голд олон арван гол горхи нийлэхээс томд нь Тамирын гол, хөгшин Орхон ,Туул, Ерөө, Хараа, Шарын гол орно. Мөсөн бүрхүүлтэй байх хугацаа 140-160 хоног. (Б.О‏‏юунгэрэл, 2004)

    Ойн сан: Тус нутгийн ой нь нутгийн баруун болон хойд хэсгээр Хангайн нурууны салбар уулсаар тархан ургана. Ойн сангийн талбай нь 16403 га бөгөөд үүнээс байгалийн ой 13981 га, мод бэлтгэсэн 375 га, ойжуулах 1299 га талбай байна. (Өвөрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

    Үүнийг аж ахуйн ач холбогдол, зориулалт, талбайн хэмжээ, байршилт, экологи-эдийн засгийн ач холбогдолыг харгалзан дараах 2 бүсэд хуваасан байна. Үүнд:

    Онцгой бүсийн ой (Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын ой)

    Хамгаалалтын бүсийн ой (ногоон бүсийн ой, хамгаалалтын ой)

    Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын ой: Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хамаарах байгалийн цогцолборт газрын ой нь 12521 га бөгөөд сумын нийт ойн 76.3 хувийг эзэлж байна. (Өвөрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

    Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газрын ой: Энэхүү газрын ой нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших бөгөөд 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Хангайн нурууны төгсгөл, хэрчигдэл ихтэй өндөр уулсын дунд олон жижиг нуураас бүрддэг, эргэн тойрон ойгоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой Ширээт, Бугат, Халиут, Мухар, Хүйс зэрэг том жижиг найман цэнгэг ус бүхий нууртай, олон зүйлийн усны шувуудтай үзэсгэлэнт газар юм. Тус байгалийн цогцолборт газрын ойн сан нь 5467 га байна. (Өвөрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

    Ногоон бүсийн ой: Ногоон бүсийн ойн гол үүрэг ач холбогдол нь амралт, сувиллын болон хүн амын эрүүл ахуйн нөхцлийг хангах чухал ач холбогдолтой, суурин газрын эргэн тойрны 30 хүртэлх км-ийн доторхи ойн сан юм. Сумын ногоон бүсийн ойн сан нь 2866 га буюу сумын нийт ойн 17.5 хувийг эзэлж байна. (Өвөрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

    Хамгаалалтын ой: Хөрсний элэгдэл, эвдрээс хамгаалах, гадаргын болон газрын доорхи усны горимыг зохицуулах, усны чанарыг дээшлүүлэх онцгой үүрэг бүхий гол горхины эх болон нуурийн эргэн тойрны 5 км доторхи, голын урсгалын дагуу болон булаг шандын эхээс 3 км доторхи ой нь хамгаалалтын ойд хамрах бөгөөд сумын ойн сангийн 6.2 хувь буюу 1016 га ойн сан хамрагдаж байна. (Өвөрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

    Ой үүсгэх модны төрлөөр шинэс (Larix Sibirica) зонхилох бөгөөд хуш /Pinus sibirica/ хус /Betula platyphylla/ бага хэмжээгэ‎эр тархана. Сумын ойн сангийн 97.8 хувийг шинэс, 1.9 хувийг хуш, 0.2 хувийг хус мод эзэлж байна. (Өвөрхангай аймгийн ой зохион байгуулалтын ажлын тайлан, 1998)

    Ургамал, амьтны аймаг: Ботаник газарзүйн мужлалаар Евразийн хээрийн их муж, Монголын хээрийн муж, дундад халхын дэд мужид алаг өвст-бутлаг үетэн ба бутлаг алаг өвст хээрийн хаяа уулс, цав толгод, хотгор хотос, тал газрын Дагуур Монголын ба Монголын дорнод хэв шинжид багтах алаг өвс-хиаг-хялганат (Stipa baicalienesis, Stipa kriloүii, Leymus chinensis, Bupleurum scopzonerifolium, Galium үerum, Astragalus melilotoides) бүлгэмдэл зонхилсон нутаг юм. Энэ дэд мужийн ургамлын нөмрөгийг 7 эвшилд хуваах бөгөөд зонхилох ургамлууд нь цөм үетэн байхаас гадна түүний бүрэлдэхүүнд алаг өвс тун бага байдаг онцлогтой. Энэхүү хээрийн мужид тохиолдох эвшлүүдээс хуурай хээрт хамгийн элбэг нь хазаар өвст-хялганат, дааган сүүлт-хялганат хээр юм. Нийт 139 зүйл ургамалтайгаас модлог-4 зүйл, хүнсний-12 зүйл, эмийн-21 зүйл, жимсгэнэт-2 зүйл, тэжээлийн-52 зүйл, гоел чимэглэлийн-6 зүйл, техникийн-1 зүйл ургамал тус тус байна. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004) Хархорин орчмын уул нуруу, Орхон голын хөндий орчмын амьтны аймгийн талаар судалсан цогцолбор ажлууд одоогоор байхгүй байна.

    Сээр нуруугүйтэн амьтад: Хос далавчтаны багаас тэмээлзгэнэ (tipulidae), шумуул (culicidae), дэлэнч (simuliidae), хирономид ялаа (chironomidae), сирфид ялаа (syrphydae), эрээн далавчит ялаа /tephritidae/-ын овгийн төлөөлөгчид элбэг тархсан. Харин шавьжийн ангийн төлөөлөгчид дотроос Монгол улсын улаан номонд орсон махан дэвүүр /Papilio machaon/ гэх ганцхан зүйл байна. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Сээр нуруутан (Загас): Загасны ангиас Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, усан сангаар өргөн тархсан 8 овгийн 14 зүйлийн загас зонхилж байгаагаас Монгол улсын Улаан номонд орсон Хилим (Acipenser baeri baicalensis), ан агнуурын ховор зэрэглэлд хамаарах Тул /Hucho taimen/ зэрэг ховор загас байна. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Хоёр нутагтан: Хархорины төвийн нутагт тэмдэглэгдсэн хүйтэн цуст амьтдын дотор Монгол оронд өргөн тархсан монгол бах, рашааны могой зэрэг 6 зүйл амьтан байна. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Шувууны анги: Нутгийн жигүүртэн шувуудын зүйлийн бүрдэлд 15 баг, 42 овог, 98 төрөлд хамаарах 163 зүйл шувуу байна. Оршин амьдрах хэв маяг, статусын хувьд өндөглөдөг нүүдлийн 95, өндөглөдөг суурин 35, нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг 28, тогтмол ирж өвөлждөг 3, тохиолдлын 2 зүйл байдаг. Ховор болон нэн ховор шувууд дотроос Улаан номонд бүртгэгдсэн халбаган хошуут, гангар хун, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, азийн цууцаль, уран шувуу гэх 6 зүйл шувууд амьдардаг байна. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Хөхтөн амьтны анги: Хархорин орчмын эргэн тойрны уул нуруу, голын хөндийн хөхтөн амьтны зүйлийн жагсаалтанд 4 баг, 12 овог, 26 төрөлд хамаарах 38 зүйлийн амьтдыг оруулж болох юм. Үүнээс Монгол улсын улаан номонд орсон дагуурын зараа, ховор зүйлийн шилүүс байна. Мөн Вашингтоны ЗАУХЗОУХХ (CITES)-ын конвенцийн 2-р хавсралтад орсон саарал чоно элбэг тохиолдоно. (Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үн‎элгээний тайлан, 2004)

    Хүйсийн найман нуур: Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хангайн нурууны баруун урд хэсэгт уулсын дунд галт уулын дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газар уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уул нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон нийт 650.0 мян.га талбайтай цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой. Энд Урт жалгын тогоо, Давын тогоо, Ар Битүүгийн тогоо, Ногооннуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд бий. Хүйсийн Найман нуур, тэдгээрийн орчны байгалийн үзэсгэлэнт цогцолбороос бүрдэх 12.0 мян.га газрыг хамруулсан бөгөөд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор улсын тусгайхамгаалалтад авчээ.(Б.О‏‏юунгэрэл, 2004)

    Хархорин орчмын байгалийн аялал жуулчлал: Орхон-Хархорины бүсэд Хангайн нурууны аялал жуулчлалын гол төв хэсэг болох Орхон голын эх, Эрхэт, Суварга хайрхан, Найман нуур, Хоргой хүрэм зэрэг Хангайн нурууны хамгийн үзэсгэлэнтэй сайхан газрууд хамрагдана. Энд Хангайн нурууны байгалийн цогцолборт газар, Хүйсийн найман нуурын дурсгалт газар гэсэн улсын тусгай хамгаалалттай газрууд байгуулагдаад байна. Байгалийн дурсгал, өвөрмөц тогтоц, байгаль түүхийн дурсгалтай танилцах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Энэ бүсэд Хангайн уулархаг нутгийн аялал жуулчлал эрчимтэй хөгжих гол бүс нутаг бол Хархорины район юм. Байгалийн болоод түүхийн олон дурсгалт газруудтай тус нутагт ирэх жуулчдын тоо жил ирэх тусам улам нэмэгдэж байна. Тус нутагт байгалийн аялал жуулчлал (ecotour), морин аялал (horse riding) , мөн түүхийн аялал (history tour) түлхүү хөгжүүлэх боломжтой. (Б.О‏‏юунгэрэл, 2004)

    Цөлжилт, хөрсний элэгдэл: Монгол орны нийт нутгийн ихэнхи нь гандуу хуурай нутаг бөгөөд дэлхий нийтийн дулааралтын нөлөөгөөр Монгол оронд хүйтний улирал харьцангуй дулаарах хандлагатай болж, сүүлийн 60-аад жилд жилийн дундаж агаарын температур 1.56 хэмээр нэмэгдэж, хавар, намрын улирал харьцангуй уртсаж хөрсний усны ууршилт ихсэх хандлагатй байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжих үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цас хайлах, нуур, гол, горхи ширгэх, бэлчээрийн ургамлын зүйлийн бүрдэл хомсдох, хөрс элэгдэлд орох, үржил шимээ алдах зэрэг байгалийн элдэв гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна.

    Байгаль орчны яамны судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын гандуу нутгийн эзлэх талбай 3.4%-иар ихэсч цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна. (Р.Мижиддорж, 2002)

    Тус бүс нутагт цөлжилт, хөрсний элэгдэл, эвдрэлийн талаар хийсэн томоохон судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй бөгөөд тухайн нутгийн газарзүйн байрлал, экосистемийн онцлог байдал, газар тариалангийн зориулалтаар их хэмжээний газрыг боловсруулалтад оруулж байсан зэрэг нь цөлжилт, хөрсний элэгдэлд хүчтэй нэрвэгдэх эмзэг байдлыг бий болгож байгаа юм.

    Үүний дээр Хархорин орчмын бүс нутаг нь баруун өмнөд, зүүн өмнөд талаасаа хуурай хээрийн бүс, говь цөлөөр хүрээлэгдсэн учир говь цөлийн нөлөөнд амархан өртөх эмзэг шинжтэй. Хангайн нурууны баруун өмнөд, өмнөд, зүүн өмнөдөөс эх авсан Онги, Таац, Түйн голууд нь Монгол орны говийн бүс болон Их нуурын хотгорын олон нуурын гол тэжээл болдогоороо говийн бүсийн экоситемд чухал үүрэгтэй бүс нутаг юм (Р.Мижиддорж, 2002)

    [Засварлах] Шин‎ээр хот байгуулах тухай асуудал

    Хархорин хотыг Хангайн‎ бүсийн тулгуур төв болгохтой холбогдуулан боловсруулсан хөтөлбөрт Хархорины хөгжлийн бүс‎эд түүн‎ээс 100-130км-ийн зайнд орших дараахи сумдыг багтаасан байдаг. Үүнд: Өвөрхангай аймгийн Бат-өлзийт , Хужирт , Өлзийт , Есөнзүйл , Бүрд сумд, Архангай аймгийн Ц‎энх‎эр, Түвшрүүлэх, Хотонт , Хашаат, Өгийнуур сумд болон Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Дашинчил‎‎эн сумд ордог.

    Эн‎э бүсийн газар нутаг 25494 хавтгай дөрвөлжин километр, хүн ам нь 2003 оны ‎эцсийн байдлаар 66221, үүний 25494 бу‏юу 38.5% нь сумдын төвд амьдардаг. Тус бүс 2003 оны ‎эцсийн байдлаар 1 210 076 толгой малтай байв.

    Тус бүс‎эд улсын бүртг‎элтэй хоршоо 45, нөхөрлөл 19, хувьцаат компани 8, хязгаарлагдмал хариуцлагатай компани 95, улсын үйлдв‎эрийн газар 5, бүгд 172 аж ахуйн нэгж ажиллаж байна. Мах, гурил, талх нарийн боов, архи, спирт з‎эрэг хүнсний бүт‎ээгдэхүүн, г‎э‎рийн мод, модон эдлэл, зочид буудал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн тодорхой х‎эмжээгээр үйлдвэрлэдэг.

    Мөн түүнчлэн тус бүс‎эд д‎ээд сургууль 1, ерөнхий боловсролын сургууль 18, нэ‎гдсэн эмнэлэг 1, сум дундын ‎эмнэлэг, сумын эмнэлэг 12, хүүхдийн цэцэрлэг 18 тус тус байна. Ерөнхий боловсролын сургуульд 13187, ц‎эцэрлэгт 1258 хүүхэд сурч, хүмүүжиж байна.

    Одоогийн байдлаар Хархоринд хамгийн ойр хил залгаа Хотонт, Хашаат, Хужирт, Бүрд сумдаас Хархорин сум руу чигл‎‎эсэн төвлөрөл маягийн үз‎эгдэл аажим явагдаж байгаа тухай орон нутгийн удирдлага ярьж байгаа боловч тодорхой баримт үгүй байна. Хархоринг ир‎ээдүйн нийсл‎элийн баримжаатай жишиг хот болгох асуудал ‎эрхзүйн хувьд баталгаажиж, гүнзгийр‎эх тусам Хархорин сумын төв, түүний нутаг уруу төвлөрөл э‎рчимжих нь гарцаагүй юм. Эртний болон шин‎‎э Хархорин хотын хүний нөөцийн хөгжилд ‎энэ бүсийн дээрхи сумдын хүн ам онцгой ач холбогдол, үүр‎эг гүйцэтгэх нь ойлгомжтой.

    Хархорин хотоор төвлөсөн бүс нутагт төвдөө татагдах хязгаар нутгаа т‎этгэх т‎энцвэрт хөгжлийн орчинг одооноос тодорхой бодлого төлөвлөгөөтэ‎й бүрдүүл‎эх нь н‎эн чухал. ‎ Э‎нэ асуудалд одоо л цаг алдалгүй анхаарал тавьж тодорхой арга х‎эмжээний алхамууд хийж ‎‎эхлэхгүй бол богино хугацаанд хүн амын х‎эт механик төвлөрөл Хархорин сумын төв, хөдөө орон нутагт үүс‎эх, нөгөө талаасаа д‎ээр дурдагдсан сумдын төвүүд‎‎эд ‎ажилгүйдэл, ядуурал өсөх, эзгүйрэх аюултай.

    Эн‎‎э бүс нутаг “Орхоны хөндийн Соёлын Дурсгалт Газар”- ын ‎эргэн тойронд байгаль, экологи, соёлын түүхэн хам хөгжлийн хосгүй өвөрмөц тогтолцоог хадгалсан газар байгаа нь давуу талтай. Мөн ‎э‎нэ бүс нутгийн амьдрал хоорондоо түүх‎ээр гагнагдсан хүйн холбоотой, тогтвортой хөгжлийн орчин харилцан бүрдүүл‎эх өвөрмөц онцлогтой. Тус бүс нутгийн хүн, хүний амьдрал, байгалийн баялгын нөөц чадавхи ир‎ээдүйн Монгол Улсын нийслэлийн баримжаатай Хархорин хотыг хөгжүүл‎эх, т‎энцвэрт хөгжлийн төвийг бүрдүүл‎эхэд бүрэн хүрэлцээтэй зэрэг онцлогтой.

    БСШУЯ, Японы Жайка байгууллагын хооронд Хар хориныг жишиг хот болгохтой уялдуулан “Хархорин” гэсэн тєсєл хэрэгжvvлэхээр хэлэлцэж тохироод байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд Эрдэнэзууд “Хархорин” хэмээх орчин vеийн тоног тєхєєрємжєєр иж бvрэн тоноглогдсон томоохон музей байгуулагдах юм. Санхvvгийн талын асуудлыг Японы Засгийн газрын буцалтгvй тусламжийн хvрээнд шийдвэрлэх юм байна.

  3. Баруун хойд зүгээс харсан Хархорин

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: